Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

HBO суваг “Game of Thrones” бүтээлийн үргэлжлэлийг хийхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

HBO суваг алдарт “Game of Thrones” цувралынхаа үргэлжлэл (өмнөтгөл хэсэг) болох “House of the Dragon” 10 ангит цувралыг бүтээх шийдвэр гаргаснаа өчигдөр зарлажээ.

“House of the Dragon” нь “Game of Thrones” цувралын үйл явдлаас 300 жилийн өмнөх түүхийг өгүүлэх юм байна.

Зохиолч Жорж Мартины “Fire & Blood” номоор бүтээгдэх энэ цувралд Таргарены эзэнт гүрний түүхийг харуулах ажээ.

Өчигдөр бас HBO суваг 2020 оны тавдугаар сард сарын $15-ын төлбөртэй HBO Max стриминг үйлчилгээ нээж, Нэтфликс, Уолт Дисней компаниудтай өрсөлдөх болсноо зарласан юм. 

“Game of Thrones” цувралын тавдугаар сард цацагдсан сүүлчийн бүлэг Эммийн шагналын 12 төрөлд шалгарсан. Гэсэн хэдий ч энэхүү бүтээлийн фэнүүд сүүлчийн бүлэгт сэтгэл дундуур үлдэж, дахин шинээр бүтээлгэх зорилготой хөдөлгөөн өрнүүлэхэд сая гаруй хүн нэгдэж байжээ.

"House of the Dragon" цуврал хэзээ дэлгэцэнд гарах талаар HBO мэдээлэл өгөөгүй юм.

 

Эх сурвалж: AFP