Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Дипломат албаны шуудангийн наалтыг дуурайлган хуурамчаар ашигласан энгийн иргэд хил дээр саатуулагдсан"

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Гадаад харилцааны яам /Гэрэл зургийг mpa.mn/

Орос, Латвийн хил дээр 2019 оны аравдугаар сарын 28-нд албан паспорттай Монгол Улсын хоёр иргэн саатуулагдсан талаар мэдээлэл гараад байгаа.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Хил дээр саатуулагдсан албан пасспорттай Монгол Улсын хоёр иргэн нь дипломат ажилтан биш. Тэд дипломат албаны шуудангийн наалтыг дуурайлган хуурамчаар хийж, тээврийн хэрэгсэл дээрээ наасан энгийн иргэд байсан. Тэр нь одоо ашиглагдахаа больсон хуучны наалт байсан юм билээ. 

Харин албан пасспортын тухайд тэдгээр иргэн өнгөрсөн жил журмынх нь дагуу авсан байсан.

Дээрх хоёр этгээд нь хар тамхи бус, янжуур тамхи тээвэрлэн явж байсан тухай мэдээллийг тус улсаас бидэнд ирүүлсэн" гэсэн тайлбарыг өглөө.

Түүнчлэн Монгол Улсын хоёр иргэний унаж явсан машинууд нь Варшав дахь ЭСЯ-ны машин гэдэг мэдээллийг няцаасан юм. Машинууд Казахстан улсын дугаартай байсан бөгөөд Казахстаны ЭСЯ-ны машинууд биш гэдгийг мөн хэллээ.

Иймд дээрх хоёр иргэнийг тухайн улсын хууль журмын дагуу шалган, шийтгэх аж.