Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

"LEATHER PARTNERS-2019" хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүлээн авалт амжилттай болж өндөрлөлөө

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Дархан Минж ХХК нь Булигаар ХК-тай хамтран хөнгөн аж үйлдвэрийн салбарын түүхт 85 жилийн ойн хүрээнд "Leather Partners - 2019" Event-ийг Zaisan Hill event hall-д амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ХХААХҮЯ-ны удирдлагууд, банк санхүүгийн байгууллагууд, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гээд тус салбартай холбоотой 150 гаруй зочид хуран цуглажээ.

 
 

Арга хэмжээний зорилго нь "Хамтын хүч, Салбарын хөгжил" уриан дор цэвэр технологид суурилсан тогтвортой үйлдвэрлэл, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чанартай арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ, "Дархан Минж" ХХК болон "Булигаар" ХК-ын боловсруулсан арьсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх таатай боломжийг нийт арьс ширний салбарын үйлдвэрлэгчиддээ олгож буйгаараа онцлог байлаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.