Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Бяцхан иргэний амь насыг аварсанд тань онцгойлон талархал илэрхийлье

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Орон сууцны тагтнаас унах гэж байсан хүүг аварсан иргэнийг Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр "Шударга журам" медалиар шагналаа.

Болсон үйл явдлыг сануулбал, Энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд есөн давхрын тагтнаас гурван настай хүүхэд дүүжлэгдэн, унах гэж байсныг тэрбээр аварсан тухай мдээллийг Eagle ТВ хүргэж байсан юм.

https://www.facebook.com/eaglenewssocial/videos/642331032961443/

Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа "Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн тэмдэглэлт өдөр Баянзүрх дүүргийн иргэн, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг “Шударга журам” медалиар шагнаж байгааг дуулгахад таатай байна.

Бэлтгэл хошууч Л.Отгонбаяр нь иргэний зориг гарган үүргээ чанд ухармсарласны хүчээр бага насны хүүхдийн амь насыг аварсан нь бахархан дуурайх, алдаршуулан тэмдэглэх гавьяат үйлс мөн билээ.

Монгол Улсын хамгийн үнэт баялаг болсон бяцхан иргэний амь насыг аварсанд тань онцгойлон талархал илэрхийлье" гэв.