Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Замын цагдаагийн ойролцоох гүүрний В хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Тээврийн цагдаагийн албаны /Хуучин нэршлээр Замын цагдаагийгийн газрын/ баруун талын шинэ гүүрний В хэсгийн хөдөлгөөн өнөөдөр нээгдсэн байна.

Ингэснээр Нарны замаас баруун гар тийш эргэн Их монгол Улсын гудамж руу орох боломжтой болжээ.

Дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон үндсэн гүүрийн хөдөлгөөнийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн юм. Харин туслах гүүрүүдийн хөдөлгөөнийг ийнхүү нээж байна.

Нийслэлд шинээр баригдсан тус гүүр нь замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа билээ.