2020/07/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,829.70₮
B30
УЛААНБААТАР
21°
|
16°
B30
УЛААНБААТАР
18°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
05:00
S26
13°
06:00
S26
14°
07:00
S26
15°
08:00
S26
16°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
21°
12:00
S26
22°
13:00
S26
23°
14:00
S26
25°
15:00
S26
23°
16:00
S40
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: GPS суурилуулсан агаарын бөмбөлгүүд 38,000 метрийн өндрөөс мэдээллээ дамжуулахаар хөөрлөө

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвөөс санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр өнөөдөр агаарын бөмбөлгүүд хөөргөлөө.

Төв талбайгаас хөөрч буй гурван бөмбөлөг нь хоёр цаг орчмын дараагаар 38,000 метрийн өндөр хөөрч, анхны мэдээллээ дамжуулах аж. Ингэснээр манай улс төв талбайгаасаа агаарын бөмбөлөг хөөргөж буй анхны улс болж байгаагаа онцлогтой.

Түүнчлэн marsa.mn сайтад бүртгүүлсэн 5,700 гаруй нэрээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 380 иргэний нэр, "Бидний бүтээл сансарт" уран бүтээлийн уралдааны эхний гурван байрт шалгарсан бүтээлийг гурван бөмбөлөгт хийн хөөргөж байгаа юм. 

Үүний зэрэгцээ сансарт тэмүүлсэн агаарын бөмбөлгүүдэд Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмжих төхөөрөмж суурилуулсан тул судалгаа, шинжилгээний чухал судлагдахуун болно хэмээн мэргэжилтнүүд хэллээ.

Зорилтот цэгтээ хүрснээр агаарын бөмбөлөг доошилж, нийслэлийн ойролцоо газардах бөгөөд суурилуулсан GPS төхөөрөмжөөр байршлыг тогтоож, судалгааны ажлыг эхлүүлэх юм.

Сонирхуулахад, өмнө манай улс 28 удаа агаарын бөмбөлөг хөөргөж байсан бөгөөд өнөөдрийн хөөргөсөн бөмбөлгүүд 29, 30, 31 дэх бөмбөлөг хэмээн тэмдэглэгдэж байна.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
x