2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
12°
|
16:00
S30
17°
17:00
S30
16°
18:00
S30
14°
19:00
S30
11°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

iPhone 5 эзэмшигчдэд үйлдлийн системээ даруй шинэчлэхийг Apple анхааруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг

iPhone 5 эзэмшигчид гар утасныхаа iOS үйлдлийн системийг арваннэгдүгээр сарын 3-наас өмнө шинэчлэхгүй бол App Store, iCloud, имэйл, вэб зэрэг үйлчилгээнд хандаж чадахгүй болохыг Apple компани анхааруулжээ.

Хэрвээ арваннэгдүгээр сарын 3-наас өмнө iOS 10.3.4 хувилбарыг суулгаж амжихгүй бол дараа нь заавал дэсктоп компьютерт холбож системээ шинэчлэх хэрэгтэй болох гэнэ.

Apple компани энэхүү анхааруулгаа iPhone 5 хэрэглэгчдэд мессэж хэлбэрээр илгээсэн байна.

Шинэ хувилбарыг суулгахын тулд “Settings->General->Software Update” хэсэгт нэвтрэх хэрэгтэй. iOS 10.3.4 хувилбар суусан эсэхийг шалгахдаа “Settings->General->About” хэсгээс харах боломжтой юм.

GPS буюу байршил тогтоох хиймэл дагуулын систем өнгөрсөн дөрөвдүгээр сард багтаамж нь дүүрч, өөрийгөө “Reset” хийх хэрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор iPhone 5-ын системд шинэчлэлт хийх хэрэгтэй болсон юм байна.

Тиймээс шинэчлэлийг заасан хугацаанд амжиж хийхгүй бол GPS-ээр он сар өдөр, цаг хугацааг тооцоолж ажилладаг үйлчилгээнүүд зогсох эрсдэл үүсэх ажээ.

2012 онд зах зээлд гарч байсан iPhone 5 гар утсанд өнөөдөр iOS-ийн сүүлийн хувилбаруур ажилладаггүй юм.

 

Эх сурвалж: Tech Insider

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x