Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Исламын Улсын удирдагчийг устгахад чухал үүрэг гүйцэтгэсэн нохойг танилцуулав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа нэгэн нохойны зургийг нийтэлжээ. Уг нохой нь Исламын Улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр Аль Багдадиг мухар хонгилд хөөн оруулж, амиа хорлоход хүргэсэн гавьяатай юм байна.

Аль Багдади өнгөрсөн амралтын өдөр Сирийн баруун хойд нутагт явуулсан тусгай ажиллагааны үеэр биедээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлж амиа алдсан юм.

“Исламын Улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр Аль Багдадиг баривчлах, устгахад чухал үүрэг гүйцэтгэсэн гайхамшигтай нохойны зургийг бид нууцаас ил гаргаж байна” гэж Трамп бичээд зургийг хавсаргажээ.

Харин нохойны нэрийг нууц хэвээр үлдээсэн байна.

Террорист байгууллагын тэргүүнийг хөөж, газар доорх хонгилд хашсан нохой бөмбөг дэлбэрэх үед шархдсан тул одоо эмчлүүлж байгаа ажээ. Нохой эмчлүүлж байгаа газрыг АНУ-ын эрх баригчид мөн нууцалж байна.

 

Эх сурвалж: Russia Today