Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх нь шөнийн цагт согтуугаар үйлдэгдэж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 25 дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгахад шөнийн цагаар буюу:

  • 00:00-06:00 цагийн хооронд 3
  • 21:00-00:00 цагийн хооронд 10
  • 13:00-17:00 цагийн хооронд 4
  • 17:00-21:00 цагийн хооронд 8 хэрэг бүртгэгдсэн бөгөөд 44 хувь буюу 11 нь согтуудаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, “Нөхөр байнга архидаад агсам тавиад хэл амаар доромжлоод байна” гэх дуудлага мэдээллийг шалгаж хохирогч О-д аюулын зэргийн үнэлгээ хийж, холбогдогч Б-г эрүүлжүүлжээ.

Мөн тус Цагдаагийн газраас эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 60–70 хувь нь гэр бүлдээ түгшүүр төрүүлсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд байна. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 98 хувь нь эрүүл сэтгэцтэй, хоёр хувь нь сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдсон байдаг.  

Иймд тус цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэр дүүрэн инээмсэглэл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд хүчирхийлэл үйлдэгдчид хуулийн дагуу хариуцлага тооцох, тэдний муу зан үйл, дадал зуршлыг өөрчлөх сургалт, ухуулга нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

 


Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс