Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд манай улсад айлчилна

ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, хурандаа генерал Денисов Илья Павлович Монгол Улсад айлчлах гэж байна.

Тэрбээр Улаанбаатар хотноо энэ сарын 29-нд зохион байгуулагдах “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-д оролцох юм.

Хурандаа генерал Денисов Илья Павлович нь 2015 оноос ОХУ-ын Онцгой байдлын яамны Москва хотын Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад энэ оны 7 дугаар сард Онцгой байдлын яамны дэд сайдаар томилогдон ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.