Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны Мөрдөх Товчооны экс захирал Трампыг дахин сонгогдвол Шинэ Зеланд руу дүрвэнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Холбооны Мөрдөх Товчооны захирал асан Жэймс Коми өчигдөр C-Span сувагт ярилцлага өгөхдөө 2020 онд Дональд Трамп дахин сонгогдвол Шинэ Зеланд руу нүүнэ гэж хошигножээ.

Хэрвээ Трамп дахин сонгогдвол “Би Шинэ Зеланд дахь гэртээ Америкийн ирээдүйд итгэсэн хэвээр суух болно” гэж тэр хэлээд үзэгчдийг хөгжөөсөн байна.

Жэймс Коми өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн үед Холбооны Мөрдөх Товчооны захирлаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны тавдугаар сард шинэ ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг ажлаас нь халсан юм.

2016 оны сонгуулийн үр дүнд Оросын зүгээс нөлөөлсөн гэх хэргийг шалгаж эхэлсэн нь Комиг ажлаас чөлөөлөх гол шалтгаан болсон гэдэг.

Трампын засаглалаас зугтаж Шинэ Зеланд руу нүүх тухай яриа Америкт шинэ зүйл биш. Өмнө нь Цахиурын хөндийн тэрбумтнууд Америкт байдал хэцүүдвэл дүрвэх газар орноор Шинэ Зеландыг сонгож, тэнд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болсон тухай мэдээлдэг байв. Тэдний нэг нь PayPal компанийн үүсгэн байгуулагчдын нэг Питер Тиль байжээ.

Тэгвэл 2017 оны дундаас эхлэн Америкийн нийгмийн хуваагдал, “Brexit”-ийн гамшгаас зугтсан мөнгөтэй хүмүүс Шинэ Зеландыг илүү их сонирхох болжээ.

Тухайлбал 2016 онд АНУ-ын дээд шүүхийн шүүгч Рут Бэйдер Гинзбург “хэрвээ Трамп сонгогдвол Шинэ Зеланд руу нүүхээс өөр замгүй болно” гэж The New York Times сонинд ярьж байв.

Трамп сонгуульд ялж, Brexit-ийн санал асуулга явагдсаны дараа Шинэ Зеландын цагаачлалын албаны вэбсайтын ачаалал эрс нэмэгдсэн гэдэг. Тухайлбал энгийн үед Британиас сард 3,000 орчим хүн уг сайтад бүртгүүлдэг байсан бол зөвхөн Brexit-ийн санал асуулгын өдөр 998 хүн бүртгүүлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian