Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 4-нд нээхээр боллоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 4-нд нээхээр болсон байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга "Улаанбаатар хотын 380 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр Налайхын замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр шаргуу ажиллаж байна" гэж байсан юм.

Харин Ерөнхий сайдын зүгээс "Замын хөдөлгөөнийг нээх гэж яарах хэрэггүй. Хөдөлгөөний аюулгүй байдлаа хангах, бүтээн байгуулалтын ажлаа гүйцэд сайн шалгаж, нягтлах тав хоногийн чиглэл өгсөн" тул ирэх долоо хоногийн Даваа гарагт нээхээр болжээ.

Налайхын зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байгаа билээ.