Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Явган зорчигч эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын хоёр өдөрт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 515 дуудлага иржээ.

Зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний 7 нь хүүхэд. Ноцтой ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 2 хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

Бямба гарагт 06:15 цагийн орчим Дархан-Уул аймгийн 2 дугаар багийн нутагт Nissan Advan маркийн автомашин, хашаа мөргөж жолооч 23 настай, эрэгтэй Б, Ням гарагт 18:30 цагийн орчимд Төв аймаг Борнуур сумын Нарт 4-р багий нутаг “Бамбарууш” зоогийн газрын зүүн талд асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 61 настай, эмэгтэй О нар амиа алдсан харамсалтай ослууд гарчээ.

Мөн Бямба гарагийн 20:10 цагийн орчим ХУД-ийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн замд Sinotruck маркийн автомашины жолооч явган зорчигч 29 настай, эмэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал,  гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг ТЦА-наас анхаарууллаа.

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.