Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма мэргэжлийн боксчин Флоид Мэйуидерийг тулаанд дууджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяо өчигдөр твиттер хуудсандаа нэгэн сонирхолтой дүрс бичлэгийг нийтэлжээ.

Энэхүү бичлэгт тэрээр Хятадын тэрбумтан Жэк Магийн хамт Америк боксчныг тулаанд дуудаж байгаагаар дүрслэгдсэн байна.

“Флоид Мэйуидер, хэрвээ чи жинхэнэ тулаан хиймээр байвал надтай тулалд. Харин үзүүлбэр зохион байгуулах бол миний найз Жэк Ма чамайг хүлээж байна” гэж Пакьяо уг бичлэг дээр ярьжээ.

Дараа нь Жэк Ма “Би бэлэн. Хэзээ ч, хаана ч Мэннигийн баг бэлэн байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн сард Жэк Ма өөрийн байгуулсан Алибаба Группээс тэтгэвэртээ гараад байгаа. Харин Мэнни Пакьяо боксын дэвжээнээс бууж, Филиппиний парламентын гишүүн болоод байна.

Пакьяо анх 2015 онд Мэйуидертэй мэргэжлийн боксын дэвжээнд тулалдаж, оноогоор ялагдаж байсан юм. Хоёр тамирчныг ид оргил үед нь тулалдуулахыг фэнүүд нь хүсэж байсан ч талууд тохиролцож чадалгүй явсаар зодог тайлах насандаа дэвжээнд хамт гарч байв.

Тэр цагаас хойш Пакьяо хоёр дахь тулаан хийх урилгыг Мэйуидерт илгээсээр байгаа. Замналынхаа турш 50 ялалт, ганц ч ялагдалгүй яваа Мэйуидер зодог тайлсан ч өнгөрсөн онд Японд болсон тэмцээнд ороод хоёрхон минут дэвжээнд гарсныхаа төлөө $9 саяыг өвөртөлж байжээ.

 

Эх сурвалж: CNN