Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Б.Өнөмөнх сонгогджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал өчигдөр боллоо. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцжээ.

Тус хурлаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна.

Хуульчдын холбооны ерөнхийлөгчид хуульч Н.Ариунболд,Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нар нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.

Санал хураалтаар нэр дэвшигч Б.Өнөмөнх олонхын санал авч, тус холбоог хоёр жил удирдахаар сонгогдсон тухай эх сурвалж мэдээлэв.

Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг хоёр жилд нэг удаа сонгодог бөгөөд 2017 онд хуульч Ж.Хунан сонгогдож байсан юм.

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм.