Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone гар утсыг “Home” товчгүй болсонд Дональд Трамп харамсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Apple компани 2017 оноос эхлэн iPhone гар утасныхаа “Home” товчийг хассан тул хүмүүс гар утсаа нээх, эсвэл нүүр хэсэгт очихын тулд дэлгэцний доороос дээш хуруугаараа шудрах (swipe) үйлдэл хийдэг болсон юм.

Зарим хэрэглэгчид энэ өөрчлөлтийг таагүй хүлээж авсан нь тодорхой.

Тэдний дунд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп багтдаг нь өчигдөр ил болсон байна.

Трамп өчигдөр твиттер хуудсандаа “Тим! iPhone-ий товч “Swipe” үйлдлээс хамаагүй дээр байжээ” гэж бичсэн юм.

Тэрээр энэ гомдлоо Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кукд шууд хаяглажээ.

Apple компани анх iPhone X загварыг 2017 онд зах зээлд гаргахдаа “Home” товчоо гээсэн юм. Өнөөдөр тус компаниас шинээр нь борлуулж байгаа загваруудаас ганцхан iPhone 8 ийм товчтой үлдээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газраас олгосон тусгай хамгаалалттай iPhone гар утас хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Reuters