Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын армийн цэрэг найман хүнийг буудаж хөнөөсөн хэрэг Читад гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын Чита муж

Өчигдөр буюу Баасан гарагийн орой ОХУ-ын зүүн Сибирийн нууц цэргийн баазад нэгэн цэрэг бусад найман алба хаагчийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна.

Мөн хоёр алба хаагч шархдаж эмнэлэгт хүргэгдсэн бол гал нээсэн цэргийг баривчилсан тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Аллага үйлдсэн цэргийн нэр Рамил Шамсутдинов болохыг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хэрэг Чита мужийн Горный хэмээх хаалттай цэргийн хотхонд гарсан юм. Энэ хотхонд цөмийн зэвсэгтэй холбоотой анги нэгж байрладаг тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.

“Хувийн харилцаанаас үүдэлтэй сэтгэл санааны хямрал хэрэг гарахад нөлөөлсөн” гэж батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлсэн байна.

Хохирогчдын хоёр нь офицер байсан бол бусад нь үүрэгт болон гэрээт цэргийн алба хаагчид байжээ.

ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Андрей Картаполов тэргүүтэй коммис хэргийг мөрдөн шалгахаар цэргийн бааз руу Москвагаас ниссэн байна.

Оросын зэвсэгт хүчний алба хаагчдын дунд 1990-ээд оны үед оны ялгаа, дэглэлт хүчтэй байсан ч сүүлийн жилүүдэд эрс засарсан гэгддэг.

 

Эх сурвалж: AFP, Russia Today