Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Хоёр даргын нэг нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч Лхагва гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулахгүй байх ажлыг хангалттай хийж чадаагүй учир дээрх хоёр байгууллагын удирдлагыг хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн тухай албан ёсны мэдээлэлд дурдагдсан байсан. 

УИХ-ын даргын дээрх шаардлагын дагуу СЗХ-ны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл яригдаж эхлээд буй. Энэ талаар УИХ-ын даргаас тодруулахад "Хоёр даргын нэг нь өргөдлөө өгсөн" гэлээ. 

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан одоогийн байдлаар ямар нэгэн хүсэлт өгөөгүй байгаа аж.