Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баяртсайхан: Би хариуцлага хүлээхэд бэлэн

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Монгол Улс саарал жагсаалтад орсон тухай болон үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчийн хариуцлагын асуудал хөндөгдлөө.

Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "УИХ-ын дарга аравдугаар сарын 23-нд надтай энэ асуудлаар уулзсан. Би санал бодлоо тодорхой хэлсэн. Албан тушаалтай зууралдаад байх хүн би биш. Саарал жагсаалтад орсон асуудалд хариуцлага хүлээхэд бэлэн.

Манай улстай хамт гурван улс саарал жагсаалтад орсон. Нэгдүгээрт, Исланд. Скандинавын бүх орон, Европын холбооны маш олон орон тус улсыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөө тэмцэж ажилласан. Хоёрдугаарт, Пакистаныг саарал жагсаалтад үлдээх үү, хар жагсаалтад оруулах уу гэх асуудал яригдахад Пакистаныг цээжээрээ хамгаалсан олон орон байгаа. 

Монголын асуудлыг ярьсан чинь хэн ч дуугараагүй. Үүнд том дүгнэлт гарч ирнэ. Цаана нь гадаад харилцааны тухай асуудал байна. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас гарсан.

Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эсвэл хаалттай хуралдаанд ярья" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдааныг ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2723906677836194/