Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх анхны зөвшөөрлийг ХасБанк авлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, “Клирингийн системийн оператор болон төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг банкны системд анх удаа ХасБанканд олголоо.

ХасБанк Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх анхны зөвшөөрлийг авсанаар, финтек компаниудыг төлбөрийн системд оролцох томоохон гарцыг нээн өгч байна. Учир нь ХасБанк “шууд бус оролцогч”-ийн төлбөр тооцоог Монголбанкан дээрх дансаараа дамжуулан түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. 

Энэхүү зөвшөөрлийг гардуулах арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монголбанкны хүндэтгэлийн танхимд боллоо. Тус арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Цахим шилжилтийн газрын захирал С.Мөнхболд нар оролцов. 

Арга хэмжээний үеэр ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав

“2017 онд батлагдсан Үндэсний төлбөрийн системийн тухай хууль нь арилжааны банкнаас гадна бусад компаниудыг төлбөрийн системд шууд оролцох боломжийг олгосон. ХасБанк сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэгч олон финтек компаниудыг дэмжин, хамтран ажиллаж байна. Энэхүү зөвшөөрлийг авснаар бидний хамтын ажиллагаатай финтек компаниуд, биллер байгууллагууд үндэсний төлбөрийн системд шууд холбогдож, төлбөр тооцооны системээ илүү боловсронгуй болгох, зардлаа бууруулах боломжийг олгож байгаад баяртай байна. Энэ нь эцсийн хэрэглэгчдэд дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн олон төрлийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.