Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн 200 иргэнд хүндэтгэл үзүүлж, санхүүгийн дэмжлэг олголоо

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Улаан загалмайн хорооноос өнөөдөр 1-20-р хорооны 200 иргэндээ хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийг тохиолдуулан зохион байгуулж, уригдсан иргэддээ санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэв.  

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд “Нийслэл хотын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд иргэдээ баярлуулахыг хүссэн. Тиймээс хороодынхоо зорилтот бүлгийн иргэдээ баярлуулж, нэг ч гэсэн айл баярын мишээлтэй байгаасай гэж хүссэн учраас энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэсэн юм.

Мөн Сүхбаатар дүүргээс хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Энэ онд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 72 байршилд 5.2 тэрбум төгрөгийн тохижилт, ногоон байгууламж, зам гүүр, нийтийн орон сууцны засварын ажлыг хийжээ. Тухайлбал,

  • 21 мянга 296 м2 талбайд тохижилт,
  • 3,789 м2 талбайд ногоон байгууламж,
  • 3,830 м2 талбайд авто зогсоол,
  • 9 байршилд явган хүний шат, гүүр,
  • 8,529.З м2 талбайд явган хүний зам,
  • 6.7 км дайрган хучилттай зам,
  • 12 нийтийн орон сууцны засвар,
  • зуслангийн бүсэд 268 ширхэг гэрэлтүүлэг,
  • гэр хорооллын гэрэлтүүлгээ дагасан 267 цэг камержуулалтын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна. 

Ташрамд дурдахад энэ сарын 26-нд тус дүүргээс зорилтот бүлгийн 150 өрхөд хүнсний багц гардуулж, орон гэргүй гурван айлд гэр олгох арга хэмжээг зохион байгуулах аж.