Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг авч эхэллээ

ikon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг татах бол ЭНД дарна уу.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба