Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын эзэн хаан ордныхоо зургаан ажилтныг халжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө өөрийн албан ёсны татвар эмийн цол хэргэмийг хураасан Тайландын эзэн хаан Важиралонгкорн өчигдөр ордныхоо зургаан ажилтныг халснаа зарлажээ.

Тэдгээрийн дотор эзэн хааны хоёр бие хамгаалагч, ордны цагдаагийн ахлагч болон нэг эмэгтэй ажилтан багтсан байна. Тэднийг “Албан тушаалаа ашиглан өөрсдийн болон бусдын нэр нөлөөг өсгөх онцгой хорлонтой үйлдэл гаргаж, ордны дэг журмыг ноцтой зөрчсөн” гэж ордны мэдэгдэлд тайлбарлажээ.

Өнгөрсөн Даваа гарагт Важиралонгкорн хаан өөрийн албан ёсны татвар эмээр өргөмжлөөд дөнгөж гурван сар болж байсан 34 настай Синэнат Вонгважирапакдийн бүх цол хэргэмийг хураах шийдвэр гаргасан билээ.

Синэнатыг хааны хатантай нэг түвшинд өөрийгөө өргөмжлөхийг оролдсон гэж буруутгасан юм.

Тайландын хуулинд эзэн хааныг шүүмжлэх хориотой байдаг бөгөөд ийм хэрэг үйлдсэн хүнийг хатуу шийтгэдэг.

Европт олон жил амьдарсныхаа дараа хаан сэнтийд залраад удаагүй байгаа Важиралонгкорныг эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ эцэг хаанаасаа илүү шулуун, хатуу аргаар ажилладаг гэж ажиглагчид дүгнэдэг юм.

 

Эх сурвалж: BBC