Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шимтгэлээ цуглуулвал сард нэг ном авч хүрэх үү?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 24
Сурталчилгаа

Ном бол ертөнцийг харах цонх мөн. Одоо үед технологийн мэдлэг тив дэлхийн үүдийг нээж өгдөг болжээ...

 

Номын худалдаагаараа Монголдоо тэргүүлэгч Интерном дэлгүүр технологийн цоо шинэ шийдлийг нэвтрүүлээд байна. Монгол чат болон Интерном дэлгүүр хамтран ажиллах гэрээ үзэглэх үйл ажиллагаа саяхан болжээ. Чингэснээр хорвоо дэлхийг тольдох номын ертөнц рүү технологийн цоо шинэ үүдийг нээж өгсөн “Монгол чат”-ын гараас хөтлөөд орох боломжийг уншигч бидэнд олгож байна.

Номын хуудас дэлгэгдэхэд бид ид шидийн мэтээр өөр ертөнц рүү ордог билээ. Гол дүрийн залууд дурлаж, түүхэн явдлыг туулсан мэт мэдэрч, эмгэнэлт үйл явдалд уйлж, жаргалтай үед нь чин сэтгэлээсээ баярлах мэдрэмжийг ном л мэдрүүлдэг.

Энэ гайхамшигт ертөнц рүү шидэт сканнер ашиглан орвол ид шидийн хүч улам нэмэгдэх нь гарцаагүй... “Монгол чат” аппликейшний шидэт сканнерт утсаараа “Дүүд” гээд л уншуулахад бүх төлбөр тооцоо ямар ч шимтгэлгүй хийгдчихнэ. Бүр интернэтгүй байсан ч..

 

Илүү их цагийг уншихад зарцуулж, “оочир” хүлээх цагаа хэмнэ. Уншигч бид шимтгэлд ямар их мөнгө төлдөг билээ. Тэрхүү мөнгөө цуглуулвал сардаа нэг ном авах нь гарцаагүй.

“Монгол чат” аппликейшн нь зах зээлд нэвтрээд 4 сарын нүүр үзэж байгаа ч 300 мянга гаруй хэрэглэгчидтэй болсон нь технологийн салбарт гарч байгаагүй амжилт юм. Хэрэглэгчдийг чатлахаас гадна төлбөр тооцоо, гүйлгээгээ шимтгэлгүй хийх боломжийг олгосон уг аппликейшн дахин нэг бэлэгээ ил болгоод байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг төхөөрөмж дэлхийд хоёрхон газарт хэрэглэгддэг бөгөөд нөгөө газар нь “Wechat” юм байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.