Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч "ШИЛДЭГ МЕРЧАНТ"-аар ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 24
Сурталчилгаа

Монгол улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк нь Картаар төлбөр, тооцоо хүлээн авагч харилцагч байгууллагын 10-р зөвлөгөөнөө “Дижитал Дэвшил” нэрийн дор энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Уг зөвлөгөөн нь олон улсын туршлагаас хуваалцаж финтек байгууллагуудын оролцоог дэмжих, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох, туршлага солилцох, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах гэх мэтчилэн олон зорилгон дор уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн арга хэмжээ юм.

 

Тус арга хэмжээнд ХХБанкны Картаар төлбөр, тооцоо хүлээн авагч Топ 400 харилцагч байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцож санал, туршлагаа солилцжээ.

Түүнчлэн уг арга хэмжээний онцлог нь Худалдаа Хөгжлийн Банктай олон жил тууштай хамтран ажилласан үнэнч харилцагч картаар үйлчлэгч байгууллагуудаас 12 номинацид нийт 13 мерчант байгууллагыг шалгаруулсан ба “Дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч шилдэг мерчант”-аар Гэрэгэ Системс ХХК нь шалгарлаа.

 

Мөн тус арга хэмжээнд “Төлбөр тооцоонд дэвшилтэт технологийг ашиглах нь” сэдвээр Гэрэгэ Системс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат өөрийн илтгэлээ танилцуулсан юм.

Гэрэгэ Системс ХХК нь төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнүүдийн төлбөр тооцоог иргэдэд хялбар, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэдэг платформууд болох Гэрэгэ КИОСК, Гэрэгэ апп, Гэрэгэ Пос зэрэг бүтээгдхүүнүүдээрээ хэрэглэгчдэд хэдийнээ танигдсан юм. Бусад томоохон компани, аж ахуй нэгжтэй харьцуулахад байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч, өөрсдийн идэвхитэй үйл ажиллагаа, технологийн оновчтой шийдэл нь Худалдаа Хөгжлийн банкны картаар үйлчлэгч олон байгууллагуудаас ялгарч, шилдэг нь болж чаджээ.

 
 
 

Та Улаанбаатар хотын 50 байршилд байршсан 80 гаруй КИОСК-ноос дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

  • Авто тээврийн татвар, торгууль төлөх
  • АТҮТ-ийн үйлчилгээний тэмдэгтийн хураамжууд
  • Орон нутаг, хот хоорондын автобусны тасалбар
  • УБЕГ-ын тэмдэгтийн хураамжууд
  • Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж гэх мэт төрийн үйлчилгээнүүдийг одоогоор авах боломжтой ба тун удахгүй илүү олон үйлчилгээнүүд таны гарт очих юм байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.