Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад оюутнууд Японд үлдэж ажиллах нь нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их сургууль төгссөнийхөө дараа визний статусаа өөрчилж, Японд ажиллахаар үлдсэн гадаад оюутнуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгааг тус улсын цагаачлалын алба өнөөдөр мэдээлжээ.

2018 онд нийт 25,942 гадаад оюутан ийм шийдвэр гаргасан нь өмнөх оныхоос 3,523-аар өссөн үзүүлэлт бол 2013 оныхоос хоёр дахин нэмэгдсэн тоо болсон байна.

Япон улсын хүн ам хөгширч, ажиллах хүчний хомсдол үүссэнтэй холбоотой гэж энэ үзэгдлийг албаныхан тайлбарлажээ.

Тэдгээр оюутнуудын сонгосон ажиллах чиглэлүүдийг “инженер, хүмүүнлэгийн салбарын мэргэжилтэн, олон улсын харилцаа” тэргүүлж байгаа гэнэ.

Улсын харьяаллаар нь харвал Хятадын оюутнууд 42 хувийг эзлэн тэргүүлж, дараа нь 20.2 хувьтай Вьетнам, 11.3 хувьтай Балба оюутнууд удаалжээ. Нийт төгсөгчдийн 95.3 хувийг Азийн орнуудын иргэд эзэлсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Япон улсын засгийн газар тус улсын их сургуулийг төгссөн гадаадын иргэдэд эзэмшсэн мэргэжлээсээ үл хамааран ресторан, дэлгүүр зэрэг үйлчилгээний салбарт ажиллах боломж олгосон юм.

 

Эх сурвалж: Kyodo News