2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S31
-15°
06:00
S31
-15°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-14°
10:00
S32
-11°
11:00
S32
-9°
12:00
S30
-7°
13:00
S30
-4°
14:00
S30
-1°

Монгол Улсад 2.1 сая гаруй иргэн Фэйсбүүк ашиглаж байна. Зохицуулалт шаардлагатай юу?

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Иргэд үзэл бодлоо хамгийн идэвхтэй илэрхийлэх талбар болсон нийгмийн сүлжээ буюу нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт нь манай улсад өдгөө тулгамдсан асуудлын нэг болоод буй.

Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх үүднээс “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус судалгаа нь: 

  1. Нийгмийн хэвлэл мэдээллийн агуулгыг хууль тогтоомжоор зохицуулж буй байдал туршлагыг судлахдаа ХБНГУ, Итали, Австрали, БНСУ-ын батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, түүнчлэн олон улсын хэм хэмжээг хамруулсан.
  2. Хэвлэл мэдээллийн нийгмийн сүлжээний орчинд хийдэг өөрийн зохицуулалтын туршлагыг Ази, Америк, Европын хэвлэл мэдээллийн ашгийн бус, ашгийн төлөө хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллага болон Бельги, Герман, Нидерланд, Финландын хэвлэлийн зөвлөлийг хамруулсан байна.
Цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хэрэглэгчдэд зориулсан мэдлэг олгох шаардлагатай
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалтын судалгааны талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар хэлсэн зөвлөмждөө:

  • Иргэн бүрийн хүний эрхийг хүндэтгэх, хамгаалахад хууль ёсны зохистой хязгаарлалтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нийгмийн сүлжээ ашиглах арга, удирдамж боловсруулан мөрдөх зайлшгүй хэрэгтэй байна.
  • Цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хэрэглэгчдэд зориулсан мэдлэг олгох, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг цахим орчныг зохицуулах хууль тогтоомжийн зэрэгцүүлэх нь зүйтэй
  • Цахим орчин дахь илт хууль бус контентыг арилгах, өргөн хүрээнд бус, тодорхой, хоёрдмол утгагүйгээр, нэг мөр ойлгож, хэрэглэх боломжтой байдлаар тусгайлан тодорхойлох шаардлагатай
  • Мэргэжлийн сэтгүүл зүйг эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллага бүр нийгмийн хэвлэл мэдээллийн суваг ашиглах удирдамж боловсруулах
  • Монголын хэвлэлийн зөвлөл санаачлан хэвлэл мэдээллийн бусад төрийн бус байгууллагатай хамтран үлгэрчилсэн дүрэм, удирдамж боловсруулах
  • ХХМТ, ХХЗХ өөрийн зохицуулалтын хэмжээ боловсруулах гэх мэт санааг хэлсэн юм. 

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2.1 саяыг даваад байгаа нь нэг талаар мэдээллийн урсгалыг өмнө нь байгаагүйгээр нэмэгдүүлж, нөгөө талаар хувь хүний халдашгүй дархан байдал, нийгмийн дэг журамд хор хохирол учруулж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зааг хязгаарыг давж байгаа хэрэг болохыг судлаачдын зүгээс онцолсон юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Глоб интернэшнл төвийн УЗ-ийн дарга Б.Галаарид "Технологийн шинэчлэл нь хүн төрөлхтөнд асар том боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, мэдээ мэдээллийг  тусгай мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэдэг байсан хуучин тогтолцоог өөрчилж, иргэн бүр мэдээлэл олж аваад түгээх бололцоог бий болгосон. Сошиал гэдэг нэг ёсондоо хямд өртгөөр, хурдтайгаар, хил хязгааргүйгээр мэдээллийг түгээх боломж. Гэхдээ энэ байдал нь уламжлалт мэдээллийн хэрэгслээр хүрч буй мэдээлэлд эргэлзэхэд хүргэсэн.

Энэ байдлыг хэрхэн шийдэх гарцыг улс орнууд эрэлхийлж, хуулийн зохицуулалтыг гаргаж байна. Манай улсын хувьд чмөн адил тулгамдсан асуулын нэг болжээ. 

Ингэхдээ зохицуулалтуудыг янз бүрээр гаргах гэж оролдож байна. Тухайлбал, улс төрчид илүү хязгаарлалт хийх гэж оролдон нөгөө талд сэтгүүлчид эрх чөлөөг эдлэхийг оролдож байна. Энэ байдал нь нэг тохиролцоонд хүрэх ёстой бөгөөд зохицуулалтыг цагдан хяналтын аргаар шийдвэрлэх нь буруу гэдгийг олон практик нотолдог. Аль болох нийтийн эрх ашгийг нэгт тавьсан шийдэлд хүрэх хэрэгтэй бөгөөд өнөөдөр уг асуудал хэлэлцэх шатанд явж байна.

Мөн ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулдаг олон улсын жишиг байхгүй. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын асуудал. Монгол Улсын хувьд "Хэвлэл Мэдээллийн Зөвлөл" гэж байгуулагдсан нь том дэвшил. Гагцхүү энэ байгууллага цаашид хэрхэн үйл ажиллагаагаа сайжруулах вэ гэдэг нь ярих ёстой асуудал” гэв.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдамж, зарчим зарим улсад тусгагдсан байдлыг харвал:

Финланд

  • Редакц цахим хуудастаа судалгаа хийж, хувийн нууц, хүний эрхэм чанарыг хөндөж, зөрчсөн агуулгаас сэргийлэхийг эрмэлзэнэ.
  • Ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг өөгшүүлсэн хувь хүн, бүлэг этгээдийг үзэн ядсан агуулгыг устгадаг. 
  • Хүүхэд, залуучуудад чиглэсэн онлайн форумд тогтмол мониторинг хийнэ.

Белги 

  • Хэрэглэгчдийг урьдчилан бүртгэх
  • Ашиглалтын нөхцөл, шаардлагыг сайтдаа ойлгомжтой байршуулах
  • Хэлэлцүүлгийн үеэрх зүй зохисгүй хариу үйлдэлд тайбар өгөх гэжээ. 

 

x