2019/11/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.33₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
08:00
S30
-15°
09:00
S30
-15°
10:00
S30
-15°
11:00
S30
-14°
12:00
S30
-13°
13:00
S30
-13°
14:00
S30
-13°
15:00
S30
-13°
16:00
S30
-14°
17:00
S30
-16°
18:00
S29
-17°
19:00
S31
-18°

“Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос “C” зөвшөөрлийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 23
iKon.MN

Нүүрс тээвэрлэдэг жолооч нарын ар гэрийнхэн буюу “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Тээвэрчдийн гэргий нарын холбоо"-ны УЗ-ийн дарга Ж.Туул “Бид тээвэрчдийн гэр бүлийн төлөөлөл байна. Бидэнд долоодугаар сарын 20-ноос хойш жолооч нараас маш их санал хүсэл, гомдол ирсэн. “Авто тээврийн үндэсний төв”-өөс нэг машин, нэг жолооч гэсэн журам гаргасан байдаг. Тодруулбал, энэ журмаас үүдэн жолооч нарыг хоморголон зогсоон, торгож бичиг баримтыг нь хурааж аваад буй талаар гомдол ирсэн. Ингээд “Авто тээврийн үндэсний төв” болон “Зам тээвэр хөгжлийн яам”-д наймдугаар сард албан бичиг хүргүүлсэн юм. Үүний хүчинд нэг тээврийн хэрэгсэлд зөвхөн нэг жолооч биш. Харин нэг компанид харъяалагдсан бол тухайн компанийн тээврийн хэрэгслийг ямар ч жолооч барьж болно гэсэн залруулгыг хийлгүүлсэн. Гэвч улс хоорондын тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөл буюу “С” зөвшөөрөл олгож эхэлсэн юм.

Үүнтэй уялдаад “Авто тээврийн газар”-аас маш их шалгалт хийгдэх болсон. Энэ шалгалтаас үүдэн олон хоног тээвэр эрхэлж чадахгүй байна гэсэн гомдол жолооч нараас ирсний дагуу “Хандлагаа өөрчилье авлигаас салъя ” гэсэн аяныг эхлүүлээд буй” хэмээн хэлсэн юм.

Мөн тэрбээр "Улс хоорондын “C” зөвшөөрөл олгоход авлига хээл хахууль гарч байна. Үүнийг олгох ёстой компаниудад олгохгүй. Харин олон улсын тээвэр эрхлэх зөвшөөрөлгүй, боломжгүй компаниудад олгож, нэрийг нь шилжүүлж өгөх зэрэг дамлан худалдах ажлуудын бодит баримт нь бидэнд ирсэн.

Жолооч нарын бичиг баримтыг дур мэдэн ашиглаад авто тээврийн системд бүртгүүлсэн хятад эзэнтэй компаниуд байна. Өөрөөр хэлбэл, Жолооч нь өөрөө мэдээгүй байхад өөр компанид бүртгэлтэй байх жишээний. Гашуунсухайт боомтод ажилладаг мөртлөө Шивээхүрэн боомтод ажилладаг гэсэн бүртгэлтэй байсан хүн ч бий” хэмээн нэмж ярилаа.

x