Агаар, орчны бохирдлыг бууруулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор батлагдан гарсан Монгол Улсын “Агаарын тухай”, “Хог хаягдлын тухай” хууль, “Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол” батлагдсан билээ.
Иймд тухайн дүүрэгт амьдарч буй иргэд, аж ахуйн нэгжүүд нь агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, тушаал шийдвэрийг хангаж, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Иргэд аж, ахуйн нэгж нь:
Энэ дагуу ажиллаагүй, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаагүй иргэд, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн, 6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдлээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 6 дахь заалт: Хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
Эх сурвалж: НМХГ