Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатарын утаа, тоосонцор, салхины хурдыг дроноор тодорхойлно

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судлах, агаарын бохирдлын эх үүсвэрүүдээс гаргаж буй бохирдуулах бодисын хэмжээ, тархалтад мониторинг хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСУ-ын “3STECH” компани нь шинэ дэвшилтэт технологи болох “Нисгэгчгүй нисдэг хэрэгсэл”-ийг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур, орчны шинжилгээний газарт өнөөдөр үнэ төлбөргүй шилжүүлэн өглөө.  

Уг дрон нь цаг уурын судалгаа, байгаль орчны мониторинг хийх зориулалттай бөгөөд газрын гадаргаас дээш 3,000 метр хүртэл хөөрч агаарын босоо чиглэлийн тархалтын судалгаа явуулна.

Ингэхдээ цаг уурын үндсэн элементүүд болох агаарын температур, чийгшил, даралт, салхины зүг, хурд тодорхойлохоос гадна агаарын бохирдлын мониторингийг хийж, РМ10, РМ2.5 болон РМ1 хүртэлх тоосонцорын босоо, хэвтээ чиглэл дэх тархалтыг тодорхойлох боломжтой юм байна.

Энэхүү дроныг байгаль орчны салбарт өргөн хэрэглэх боломжтой бөгөөд ой, хээрийн түймрийг илрүүлэх, түймрийн тархалтыг тогтоох, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаанд дэмжлэг болох, зэрлэг ан амьтны шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, хууль бус ан агналттай тэмцэх, Онцгой байдлын үед ашиглах гээд маш олон чиглэлээр хэрэглэх өргөн боломжтой ажээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг