Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн паралимпийн тамирчин өөрийн хүсэлтээр хорвоог орхижээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бельгийн паралимпийн тамирчин Марик Вервурт өчигдөр 40 насандаа өөрийн хүсэлтээр амиа таслуулжээ.

2012 оны Лондоны паралимпийн алт, мөнгөн медальт, 2016 оны Риогийн паралимпийн мөнгө, хүрэл медальт Вервурт нь булчингийн эдгэшгүй өвчнөөр шаналж байсан юм.

Тэрээр тэргэнцэртэй уралдааны тамирчин байжээ.

 

Бельги улсад эвтанази буюу өвчтөний хүсэлтээр зовлонгүй үхүүлэх аргыг хуулиар зөвшөөрдөг.

Вервурт бүр 2008 онд цаг нь болохоор амийг нь таслах эрхийг эмчид өгөх зөвшөөрлийн бичигт гарын үсэг зураад байжээ.

Ингээд Мягмар гарагийн орой эмч өвчтөнийхөө хүсэлтийг ёсоор болгосон байна. 2016 онд Вервурт өвчин нь улам хүндэрч, шөнө унтаж чадахгүй байгаагаа BBC сувагт ярьж байжээ. Өвчнөө намдаахын тулд асар их эм хэрэглэж байсан гэдэг.

Эвтанази хийлгэх зөвшөөрөлд гарын үсэг зурсан талаар нь асуухад тэр “Энэ бол хүмүүсийг амар амгаланд хүргэх арга. Би цаг нь болсон гэж үзсэн үедээ үүнийг хэрэглэнэ” хэмээн ярьж байжээ.

 

Эх сурвалж: BBC