Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Новотел” зочид буудалд

09:00 цагт БХБЯ-наас “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

“Туушин” зочид буудалд

09:00 цагт “Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж”  хурал болно.

Барилгын хөгжлийн төвд

10:00 цагт Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т

10:00 цагт “Хаягдал хүнсний тос ашиглан халаалтын зуух, түлш хийх төсөл”-ийн нээлт болно.

“Альфа” зочид буудалд

10:30 цагт Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Албан бус салбар дахь  хөдөлмөрлөх эрх суурь зарчмууд” сургалт зохион байгуулна. 

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байранд

16:00 цагт  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Элчин сайд Ж.Адилбаев мэдээлэл хийнэ. 

 Монголын Хүүхдийн ордонд

11:00 цагт “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”, “Манай хороо-Миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол болно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт  АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

Цаг уур, орчны шинжилгээний газарт 

12:00 цагт Ус цаг уур, байгаль орчны салбарт шинэ дэвшилтэд технологи буюу “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл” ДРОН хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

Нээлттэй нийгэм форумд

14:00 цагт  “Глоб интернэшнл төв”-өөс “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” судалгааны үр дүнг танилцуулна.

МҮХАҮТ-д

14:00 цагт  Шадар сайд Ө.Энхтүвшин бизнес эрхлэгчидтэй уулзана. 

 Улаанбаатар чуулгын байранд

14:00 цагт "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", "Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн"-ий шагнал гардуулах ёслол болно.