Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотноо Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар тохиролцжээ

ikon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан өчигдөр Москва хотноо боллоо.

Хуралдаанд Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ зэрэг холбогдох газруудын төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн хуралдааны үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэлгэрэнгүй ярилцаж, гааль, хорио цээр, техникийн стандартын зохицуулалтын талаар мэдээлэл солилцов. 

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай болон Евразийн зах зээлд Монголын ХАА-н гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломжийн талаар илтгэл тавилаа. Мөн тарифын болон тарифын бус хүндрэлүүд,  тэдгээрийн техникийн зохицуулалтын тухай мэдээлэл өгч, хүндрэлүүдийг шийдэхэд анхаарч ажиллахыг хүслээ. 

 

Хуралдаанаар шийдэлд хүрсэн нэг чухал асуудал бол  ирэх 12 дугаар сард Евразийн эдийн засгийн комиссын орнуудын бизнес форумыг Москва хотноо зохион байгуулах, Монголын ноос ноолуур, арьс шир, нэхий бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар тохиролцсон байна гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.