Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

50 настай иргэн гэртэйгээ шатжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан галын дуудлага нэмэгджээ. Өчигдөр л гэхэд Онцгой байдлын байгууллагад гурван дуудлага ирсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн дугаар  хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:12 цагт хүлээн авжээ.

Аврах ангийн бие бүрэлдэхүүн зургаан километр замыг 7 минутын дотор туулан очиж, унтраасан байна.

Галд 50 настай эрэгтэй түлэгдэж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Иймд иргэдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байх, гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдал, цахилгаан ашиглалтын аюулгүй байдлаа хангахыг сэрэмжүүлж байна. Мөн олон цагаар гэрээ эзгүй орхихдоо цахилгаан хэрэгслийг бүрэн салгах, яндан зуухны галын аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхаарууллаа.

Пийшин, зуух яндангийн аюулгүй байдлыг хангах:

  • Зуухны урд 50х70см хэмжээний гөлмөн төмөр хадна. Энэ нь цог унаж шатахаас хамгаална
  • Яндангийн залгааг соролтоос эсрэг харуулж хийх ба тоононоос илүү гарах урт нь дээш 50 см-ээс багагүй байна. Мөн янданг байнга хөөлж байх, өрхнөөс хол байна.
  • Зуух, яндан хагарч, эвдэрч ан цав гарсан бол цонолт үүсэх болон угаарийн хийнд хордох аюултай. Пийшин зуухны амнаас илүү гарсан түлш түлэх нь модны сүүлчийн хэсэг нь шалан дээр унаж шатааж болзошгүй ба шатах материал ойр тавьж болохгүй. Гаргаж байгаа цогтой үнс, нурмыг шатдаггүй материалаар хийсэн тагтай саванд хийж гаргана.

 


Эх сурвалж: ОБЕГ