2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
21:00
S29
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-19°
08:00
S31
-18°

Угаарын хийнд хордсон гэх 9 хүүхдэд ЭХЭМҮТ эмнэлгийн тусламж үзүүлэн буцаажээ

ikon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн  мэдээллийг тогтмол хийж байх үүргийг өгсний дагуу өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаар бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өнгөрөгч өдрүүдэд нийт 6 дүүргийн 3 дүүргээс зураан дуудлага ирж 16 иргэн угаартсан гэх дуудлага өгсөнөөс /9 хүүхэд, 7 насанд хүрсэн иргэн/ угаартсан гэх 7 иргэнд түргэний эмч гэрээр нь зөвлөгөө өгч, 9 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэн эмнэлгийн тусламж  үйлчилгээг үзүүлэн гэрт нь буцаасан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ”Нийслэлийн онцгой комиссын холбогдох албаны бүрэлдэхүүн тээврийн товчоодоор хяналт шалгалт явуулан ажиллахад иргэд суудлын автомашиныхаа тээшинд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Тодруулбал өнгөрсөн шөнө 31 шуудай түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан иргэнийг илрүүлэн буцаасан, мөн түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалтыг хийж ажилласны дотор тухайн байгууллагууд яндан дээрээ шүүлтүүр байрлуулсан эсэх, шүүлтүүр нь зохих шаардлагын түвшинд ажиллаж байна уу гэдэг дээр дүгнэлт гарган ажиллаж байна” гэлээ.

Угаарын хийд хордсон гэх дуудлага цөөрч байгаа мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсний зэрэгцээ сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгаа, заавар зөвлөмжийг иргэдэд тогтмол явуулж өгөхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэ үеэр хүссэн юм.

Мөн онцгой комиссоос Амгалан дахь цахилгаан станц болон 2, 3, 4 дүгээр цахилгаан станцын яндангийн шүүлтүүрт хяналт тавьж ажиллахад 4 дүгээр цахилгаан станцын шүүлтүүр хангалтгүй гэх дүгнэлт гарч яаралтай солих шаардлага тавьжээ. 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарыг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулсан судалгааг гарган ажиллаж РМ-10 тоосонцор өмнөхөөсөө 1.-1.7 дахин бага, SO2 1.3-1.7 дахин их хэмжигдсэн гэх мэдээллийг өглөө.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x