Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг олон улсын санхүүгийн байгууллагууд хэрхэн дүгнэв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Олон улсын санхүүгийн байгууллагуудын хэрхэн үзэж буйг Монголбанкнаас танилцууллаа. 

Олон Улсын Валютын Сан 

  • Эдийн засаг сэргэж, эрсдэл даах чадвар сайжирна. /ЗГ-ын гадаад өр буурч, гадаад валютын цэвэр нөөц нэмэгдсэн/
  • Гадаад эдийн засгийн сөрөг шокт өртөмтгий байдал өндөр хэвээр байна.
  • Иймд төсвийн сахилга батыг хангаж, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь эдийн засгийг тогтвортой байлгахад нөлөөтэй.

Дэлхийн Банк

  • Инфляцын дарамтгүй эдийн засгийн бодит өсөлт бий болж байна.
  • Дунд болон урт хугацаанд тулгарах 2 гол сорилт бий.
  • Нэгт. Гадаад эдийн засгаас хамаарах хамаарал өндөр байгаа нь үргэлжилж байна.
  • Хоёрт. Дотоод өсөлтийн дийлэнхийг капитал үзүүлэлт бүрдүүлж байгаа тул бүтээмжийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Азийн Хөгжлийн банк

  • Эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн. Энэ хандлага цаашид хадгалагдах төлөвтэй байна. Уул уурхайн салбараас олох орлогын зарцуулалтыг сайжруулах шаардлагатай.

S&P

  • Эдийн засгийн эмзэг байдал өндөр хэвээр байна. (Уул уурхайн салбараас хамаарах хамаарал өндөр, гадаад эдийн засгийн орчны эмзэг байдал)

Мүүдиз агентлаг

  • Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн сахилга бат сайжирсан нь зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ эдийн засгийн гол сорилтууд хэвээр байна.

Фитч

  • Эдийн засгийн өсөлтийн тогтвортой төлөв, төсвийн болон засаглалын үзүүлэлт сайжирч буй нь зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэгээр нөлөөлж байна.