Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан саналыг буцаагаад нэмж болохоор болсон

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Бүлгийн хурлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн юм. 

Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийгээд дууссан. Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Энэ шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулсан. 

Өнөөдөр бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах тогтоолын төсөл батлагдаад явна. 

Гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэр гарсны дараа АН-тай зөвшилцөх гурван асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр 57 гишүүний дэмжлэг авсан 35 санал бий. Эдгээр саналыг огт хөндөхгүй. Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр зөвшилцлийн хүрээнд яригдаж байгаа асуудлыг л ярилцана. 

АН-ын гурван санал:

  • Парламентаас Ерөнхийлөгчийг сонгох
  • Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх 
  • Сонгуулийн холимог тогтолцоо 

Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зарим саналыг гишүүдийн 2/3-оор босгож болох заалтыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулиудад оруулсан. Тийм учраас зөвшилцөөд, үр дүнд хүрээд, энэ асуудлыг оруулъя гэвэл шинэ заалтыг гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр нэмж болох хуулийн заалт нээгдсэн” гэлээ.