Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ирэх онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг Монголбанкнаас жил бүр боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэгтэй бөгөөд эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ тодорхойлдог.

Тэгвэл өнөөдөр тус бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулсан юм.

Эдийн засгийн сэргэлтийн төлөө ирэх жилүүдэд тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгасан байна.

Мөн ирэх онд эдийн засгийн өсөлт хадгалагдахаар байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хангах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Монголбанкны зүгээс илэрхийлэв. 

Мөнгөний бодлогод нөлөөлөх хүчин зүйлсийн тухайд: 

  • Үйлдвэрлэл болон хэрэглээнд эзлэх импортын хувь өндөр байна
  • Хадгаламж, Хөрөнгө оруулалт зөрүү нь урсгал тэнцлийн алдагдлыг бий болгож буй. (Гадаад валютын нөөц хүрэлцээ дутмаг)
  • Гадаад өрийн дарамтыг бууруулах хэрэгтэй
  • Уул уурхайн салбар давамгайлсан нь нөлөөлж байна (Эдийн засгийн төрөлжилт муу)
  • Гадаад орчноос хамаарал ихтэй байна
  • Санхүүгийн болон бизнесийн мөчлөг эерэг хамааралтай байгаа зэрэг нь нөлөөлжээ. 

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтцийн онцлогоос шалтгаалан гадаад эдийн засгийн шокт тогтмол өртөж, бодит эдийн засаг, санхүүгийн хямралд орох эрсдэл нэмэгддэг. Ийм нөхцөлд дан ганц мөнгөний бодлогоор макро эдийн засгийг тогтворжуулж, хямралаас урьдчилан сэргийлэхэд хүндрэлтэй болохыг  Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлсэн.

Мөн тэрбээр бодлогын хүү буурахгүй байгаа явдалд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь ханш, төсөв, цалин гурав болохыг хэлээд цаашид цалингийн тодорхой хэмжээний нэмэгдэл нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө гэдгийг тодотгосон юм.