Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал зохион байгуулна

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN

Blue Sky зочид буудалд

10:00 цагт Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулна.

Монголбанкны В байранд

10:00 цагт “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлт болно.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн цагдаагийн газарт

11:00 цагт цагдаагийн байгууллагаас "Хүүхэд хамгаалагч" төслийн явц байдал, хүүхэд хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ,  цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас  Гурван шатны шүүхээр  үндэслэлгүй ажлаас халагдсан гэдгийг тогтоож шийдвэр гаргасан боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй ажил албан тушаалдаа эргэн томилогдож чадахгүй байгаа иргэд түр хороо байгуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагаас Хөдөлмөрийн үндэсний намаас Саарал жагсаалтын эздийг зарлах талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны гадна

11:00 цагт “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал зохион байгуулж, Eрөнхийлөгч, УИХ-ын дарга, Eрөнхий сайд, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга, бас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлнэ.

НҮБ-ын байранд

11:00 цагт НҮБ-ийн шилжилт хөдөлгөөний байгууллага Монгол дахь дотоодын шилжин суурьшилтын асуудлыг ойлгож, удирдах замаар дотоодын шилжин суурьшигчдын нийгэм эдийн засгийн сайн сайхан байдлыг сайжруулах зорилттой шинэ төслийн нээлт болно.

Blue Mon цамхагт

11:00 цагт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн “Найрамдлын 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт иргэн С.Мишиг “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хууль болон ХЗДХЯ ажлаа хийхийг шаардаж байна” сэдвээр мэдээлэл хийнэ.