Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота компани 2020 онд ахмадуудад зориулж авсаархан цахилгаан машиныг зах зээлд гаргана

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Японы нийгэм жил ирэх бүр хөгширч, ахмад настны нийгмийн асуудлууд нэмэгдэж байгаа. Тэгвэл дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Тоёота компани энэ асуудлыг шийдэх зорилгоор BEV нэртэй авсаархан цахилгаан машиныг 2020 оноос эхлэн зах зээлд гаргахаар болжээ.

BEV нь “Ultra-compact Battery Electric Vehicle” гэсэн үгний товчлол юм байна.

BEV бол хоёр хүний суудалтай, цагт дээд тал нь 60 км хурдлах чадалтай, бүрэн цэнэглэлтээр 100 км зам туулах чадвартай автомашин юм. 

Зогсоолд бага зай талбай эзлэхээс гадна дуу чимээ багатай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болохыг нь Тоёота онцолжээ.

Мөн уг машины батарейн борлуулалт, дахин боловсруулалт зэрэг нь Японы компаниудад бизнесийн шинэ боломж олгоно гэж тооцоолсон байна. 2020 онд анхны BEV худалдаанд гарах бол 2021 онд нэг суудалтай, бас суудалгүй зогсож явах боломжтой, тэргэнцэртэй хүн жолоодох боломжтой “Walking Area BEV” хэмээх гурван дэд загварыг гаргахаар болжээ.

 

Эх сурвалж: Top Gear