Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс 120 цагийн хугацаатай гал зогсоох болсныг АНУ-ын дэд ерөнхийлөгч мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Туркийн ерөнхийлөгчтэй Анкарад таван цагийн турш уулзсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс талууд зөвшилцөлд хүрч, Сирид явуулж буй байлдааны ажиллагааг богино хугацаагаар зогсоох болсныг мэдэгджээ.

Тодруулбал Туркийн арми Сирийн умард нутагт 120 цагийн турш гал зогсоож, АНУ-ын холбоотон асан Курдийн зэвсэгт бүлэглэлд хилийн бүс нутгаас явах боломж олгох гэнэ.

Туркийн талыг зөвшөөрүүлэхийн тулд АНУ-ын зүгээс юу амласан талаар Пэнс ярихаас татгалзжээ. Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган уулзалтын дараа хэвлэлийнхэнтэй уулзаагүй байна.

Ямартай ч Вашингтоны зүгээс Туркийн эсрэг нэмж хориг зарлахгүй болсон байна. Харин гал зогсоох хугацааг 120 цагаас хэтрүүлж, байнгын болговол АНУ одоо үйлчилж байгаа хоригоо цуцлах болно гэдгийг Пэнс мэдэгджээ.

Аравдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цэргийг Сирийн умард бүс нутгаас татах шийдвэрээ зарласан нь Туркийн талд эртний өстөн Курдзздийг хилээсээ холдуулах сайхан боломж олгосон юм.

Энэ шийдвэрийнхээ төлөө Трамп хуучин холбоотноо хаясан гэж гадаад, дотоодод маш их шүүмжлүүлсэн. Трампын алдааг засах зорилгоор АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар хамтдаа Анкарад ирж, Туркийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн юм.

 

Эх сурвалж: Bloomberg