Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улс дамнасан гаж донтнуудын сүлжээг Британи, АНУ, Герман, Өмнөд Солонгосын цагдаа нар хамтран илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ, Британи, Герман, Өмнөд Солонгосын хуулийнхан дэлхийн олон улсад хэрэглэгчтэй хүүхдийн порно сайтыг “dark web” сүлжээнээс илрүүлж, гэмт этгээдүүдийг баривчилснаа өчигдөр анх удаа нийтэд зарлажээ. “Dark web” нь тусгай эрх бүхий хүмүүсийн нэвтэрдэг интернэтийн хаалттай систем юм.

“Welcome To Video” нэртэй уг сайтад 250,000 орчим порно материал агуулагдаж байсан бөгөөд хэрэглэгчдээсээ биткоиноор төлбөрийг нь цуглуулдаг байсан гэнэ.

Тус сайтын видео болон фото материал нэмж оруулах хэсэгт “Насанд хүрэгчдийн порног хориглоно” гэсэн тайлбартай байжээ.

Сайтын үйл ажиллагааг хариуцдаг Өмнөд Солонгосын 23 настай иргэн Жон Ву Соныг баривчилснаас гадна дэлхийн 23 улсаас 337 хэрэглэгчийг нь баривчилж, заримд нь 15 хүртэл жилийн хорих ял оноогоод байгааг цагдаа нар мэдээлсэн байна.

Жон Ву Сон одоо Өмнөд Солонгост хоригдож байгаа бөгөөд АНУ-ын холбооны мөрдөх товчоо түүнд ял оноохоор төлөвлөөд байгаа гэнэ.

Гэмт этгээдүүдийг илрүүлж баривчлах явцад АНУ, Британи, Испани зэрэг улсуудад сэкс боол болон ашиглагдаж байсан насанд хүрээгүй 23 хохирогчийг аварсан байна. Мөн сайтын фото, видео материалд дүрслэгдсэн хүүхдүүдийг илрүүлж, аврах ажиллагаа дэлхийн олон оронд үргэлжилж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын сервэрт байрладаг байсан сайтыг 2018 оны гуравдугаар сард хаах хүртэл нийт $370,000-тай тэнцэх биткоины орлого цуглуулаад байжээ.

Олон улсын хамтарсан уг ажиллагаа нь хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигладаг гэмт хэргийн сүлжээг илрүүлсэн өнөөдрийг хүртлэх хамгийн том арга хэмжээ болсон байна.

 

Эх сурвалж: Reuters