Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа, хорилоо, хүчирхийллээ" гэх мэдээлэл худал болох нь батлагдлаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийн талаар тайлбар өгсөн юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Олон нийтийн сүлжээнд "Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа, хорилоо, хүчирхийллээ" гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай тэмцэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өглөөнөөс эхлүүлэх ажиллалаа. Одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна.

СХД-ийн гурван хэлтсээс тодруулахад ийм гэмт хэрэг бүртгэгдээгүй. Хохирогчид ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэсний дагуу шалгалт явуулсан. Ийм асуудал байхгүй байна. Ингээд дээрх мэдээлэл үндэслэлгүй худал гэдэг нь батлагдаж байгаа" гэв.