Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийг хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах тухай хууль батлагдлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүн амыг хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжтой боллоо.

Тодруулбал, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хууль батлагдсанаар 2020 оноос иргэд хорт хавдрын урьдчилсан үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношлогоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. 

Зорилтот бүлгийн хүмүүсийг эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувиар, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулж, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх, боломжтой гэж үзжээ. 

Уг хуулийн хэрэгжилтийн талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Дамба-ОчирХууль батлагдсанаар аймаг, дүүргийн  эрүүл мэндийн төвүүдээр хавдрын долоон төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг явагдах юм. Ингэхийн тулд аймар, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж хэрэгтэй болно. 

2020 оны төсөв яг одоо хэлэлцэгдэж байна. Тиймээс эхний ээлжинд шаардлагатай байгаа 30-аад тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгнө үү. Хавдрын төвийн өргөтгөлөөс илүүтэй аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулах шаардлагатай учраас үүн дээр гишүүд анхаарч өгөөч. Ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг нь суулгаж өгөхгүй бол хууль батлагдсан ч хэрэгжихгүй байх вий гэж бодож байна” гэлээ. 

Хуулийн төсөл дэх зарим заалтуудаас:

351 дүгээр зүйл. Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо

351.1.Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх дараахь үзлэг, шинжилгээнд  хамруулна:

351.1.1.дөч, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа;

351.1.2.дөч, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;

351.1.3.гучаас жаран насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;

351.1.4.тавь, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;

351.1.5.тавь, түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.