2019/11/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.07₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
03:00
S20
-19°
04:00
S26
-19°
05:00
S26
-20°
06:00
S26
-21°
07:00
S29
-22°
08:00
S30
-22°
09:00
S30
-21°
10:00
S32
-19°
11:00
S32
-17°
12:00
S32
-16°
13:00
S32
-14°
14:00
S32
-12°

Хоёр Солонгосын хөлбөмбөгийн тэмцээн “дайн шиг” болж өнгөрсөн тухай Сон Хюн Мин ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN

Тоттенхэм Хотспур багт тоглодог Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн од Сон Хюн Мин өнөөдөр өглөө эх орондоо ирээд хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Түүний ахалсан үндэсний шигшээ баг Мягмар гарагт Пёньян хотод Умард Солонгосын шигшээ багтай 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо хийсэн юм.

Хоёр Солонгосын шигшээ багуудын тоглолт хов хоосон стадионд, гадаад ертөнцөөс хаалттай, FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантиногийн нүдний өмнө болж, 0:0 харьцаатай өндөрлөсөн.

Сон Хюн Мин “Бид ялж чадаагүй нь муу хэрэг боловч ийм харгис түрэмгий тэмцээнээс бэртэл гэмтэлгүй буцаж ирсэн нь том амжилт байх” гэж Инчеон олон улсын нисэх буудалд ирснийхээ дараа ярьжээ.

“Умард Солонгосын тамирчид маш ууртай ширүүн, түрэмгий байсан. Тэд хараалын үгсийг гамгүй хэрэглэж байсан” гэж тэр цааш нь ярьсан юм.

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Чой Юн Ил “Тоглолт яг л дайн шиг байсан. Би өнөөдрийг хүртэл ийм харгис түрэмгий хөлбөмбөгийн тоглолт хэзээ ч харж байгаагүй” гэж ярьжээ.

Үзэгчгүй, хоосон стадионыг хараад төдий л гайхаагүйгээ хэлсэн Сон Хюн Мин “Энэ нь харин ч Умардынхан манай багийг хүчтэйд тооцдог юм байна гэж бодоход хүргэсэн” гэж ярьсан байна.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын шигшээ багийнханд гар утастай Пёньянд ирэхийг нь хориглосон тул тэд Бээжин дэх өөрийн улсын элчин сайдын яаманд гар утаснуудаа орхисон юм. Энэ хориг багийнханд нь асуудал биш байсан бөгөөд боломжийг ашиглаад маш сайн унтаж амарснаа Сон Хюн Мин ярьжээ.

Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Пауло Бенто уг тэмцээний үеэр тоглогчид маш их алдаа гаргаж, шүүгч тоглолтыг ойр ойрхон зогсоож байсан тухай ярьсан байна.

FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино мөн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. FIFA-гийн сайтад нийтлэгдсэн ярилцлагад тэрээр “Ийм чухал түүхэн тоглолт хоосон стадионд, үзэгчгүй болсонд би сэтгэл дундуур байна. Бас телевизээр шууд дамжуулаагүй, гадаадын хэвлэлийнхэнд виз олгоогүй зэрэг хэд хэдэн асуудал биднийг гайхшрууллаа” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP

 

x