2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
21:00
S29
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-19°
08:00
S31
-18°

Х.Бээжин, Г.Ганхуяг нарыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэрэгт яллагдагчаар татсан гэв

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Ёс зүйн зөрчил гаргасан цагдаа болон Босоо Хөх Монгол ТББ-ын удирдлагын асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1446099648889668/
"6,605 ширхэг сумыг худалдан борлуулахаар тээвэрлэж явсныг илрүүллээ"

Өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас БЗД-ийн нутаг дэвсгэрт хууль бусаар сум, галт зэвсэг худалдан борлуулдаг 28-60 насны гурван иргэнийг/М, С, Ш нар/ байлдааны, ангийн зориулалттай есөн төрлийн 6,605 ширхэг сум худалдан борлуулахаар тээвэрлэж явсныг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

"Хоёр ТББ-ын тэргүүнийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан"

Гуравдугаарт МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгье. Уг хүсэлтэд "Сүүлийн үед байгаль орчин, эх орноо хамгаалах нэрийн дор ТББ, бүлэг, холбоо, иргэнийн зүгээс бизнесийн тодорхой салбар түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад дарамт шахалт үзүүлэх, дайрч орох, бие болон нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарч, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байна. Энэ мэт үйлдлийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү"  гэсэн байсан.

Цагдаагийн байгууллага хүсэлт, гомдол, иргэдийн мэдээлэл, өөрсдийн олж тогтоосон хэрэг зөрчил дээр шалгалтын ажиллагаа явуулдаг. Цагдаагийн байгууллага чимээгүй байгаа нь шалгалт хийхгүй байна гэсэн үг биш. Үйлдэл бүрээ олон нийтэд мэдээлэх боломжгүй. Хуулиар ч хориотой. Тодорхой хэмжээнд прокурорын зөвшөөрсөн хэмжээнд гэмт хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгдөг.

Гэвч сүүлийн үед хэрэгт яллагдагчаар татагдсан, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа яллагдагч нарын зүгээс олон нийтийн сүлжээг ашиглан янз бүрийн мэдэгдэл хийж байна. "Байгаль дэлхийгээ хайрлан, ард иргэдийнхээ төлөө явж байхад цагдаагийн байгууллагаас дарамталж хууль бусаар мөрдөн шалгаж, хорьж байна" гэх мэдээлэл тарааж байна. Тиймээс уг асуудал дээр товч тайлбар өгөх нь зөв байх.

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 17.6 буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа.

Мөн "Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 14.1/Ялгаварлан гадуурхах/, 17.6 Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Шалгагдаж байгаа хэргийн талаар бид прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгдөг. Тиймээс шалгагдаж байгаа хэргийн талаар буруу ташаа мэдээллийг  олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн иргэддээ албаны эх сурвалжийн тайлбар мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийж байхыг хүсэж байна" гэв.

x