Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Panama Papers”-ийн дуулианы эзэд Нэтфликс компанийг шүүхэд өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нэтфликс компани Баасан гарагт “The Laundromat” киногоо зах зээлд хүргэх гэж байгаа. Энэхүү бүтээлд “Panama Papers” хэмээх нэрээр дэлхий дахинд алдаршсан мөнгө угаах дуулиант хэргийг дүрсэлдэг.

2015 онд Панамын “Mossack Fonseca” хуулийн компаниас 2.6 терабайт хэмжээтэй мэдээлэл алдагдсанаар дэлхийн олон орны баячууд, улс төрчдийн нууц хөрөнгө ил болж байв.

Тэгвэл тухайн үед мэдээлэл алдаж байсан Панамд бүртэлтэй “Mossack Fonseca” компанийн үүсгэн байгуулагчид болох Моссак, Фонсека нар “The Laundromat” кино өөрсдийнх нь нэр хүндэд халдсан гэсэн шалтгаанаар шүүхэд хандаж, киноны нээлтийг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Тус кинонд Юрген Моссакын дүрд Гэри Олдмэн, Рамон Фонсекагийн дүрд Антонио Бандерас тоглодог юм. 

Эдгээр хүмүүсийн хэрэг өнөөдөр Панам улсад болон АНУ-д шалгагдаж байгаа. Кино нийтэд хүрснээр тэднийг шүүх ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилж байгаа ажээ.

Гэхдээ Моссак, Фонсека нарын хүсэлт хэтэрхий оройтсон байж магадгүй юм. “The Laundromat” киног Венец, Торонтогийн кино наадмуудад үзүүлсэн бөгөөд энэ долоо хоногийн Баасан гарагт Нэтфликс сүлжээгээр дэлхий дахинд үзүүлэх гэж байна.

Эх сурвалж: Engadget