2019/11/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.07₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
03:00
S20
-19°
04:00
S26
-19°
05:00
S26
-20°
06:00
S26
-21°
07:00
S29
-22°
08:00
S30
-22°
09:00
S30
-21°
10:00
S32
-19°
11:00
S32
-17°
12:00
S32
-16°
13:00
S32
-14°
14:00
S32
-12°

Эрх зүйчдийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэж, гэрчилгээ гардуулав

ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN

"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт"-д амжилттай суралцсан 36 эрх зүйчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ гардууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран эрх зүйчдийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэдэг.

"Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор уг сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд танхимын болон шүүх дэх дадлага ажлын хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

 
 
 

Сургалтад эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн,шүүхийн захиргааны байгууллагад ажиллах хүсэл эрмэлзэлтэй эрх зүйчид хамрагддаг уламжлалтай.

Энэхүү сургалт нь шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бэлтгэж, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагад суралцсан мэргэшсэн ажилтан бэлтгэх ач холбогдолтой юм. 

Танхимын сургалт хоёр долоо хоногийн турш шүүхийн захиргааны ажилтны эзэмшвэл зохих тусгай мэдлэгийг олгоход чиглэсэн бөгөөд шүүгч, шүүхэд олон жил ажилласан шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчид хичээлүүдийг удирдан явуулсан юм.

Шүүх дэх дадлага ажил 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 6 долоо хоногийн турш нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд тус бүр үргэлжилсэн бөгөөд дагнасан шүүх тус бүр дээр дадлагажих боломжийг олгосон нь энэ жилийн сургалтын онцлог байлаа. Дадлага ажлыг шүүгч нар, шүүхэд олон жил ажилласан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтнууд удирдаж, өөрсдийн мэдлэг, чадвараасаа харамгүй хуваалцаж, мэргэшүүллээ.

Суралцагчдыг шүүх дэх дадлагын хугацаанд нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр Монгол–Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн бичээчийн сургалтад хамрагдав.  

Танхимын сургалт болон шүүх дэх дадлага ажлын дараа суралцагчид мэдлэг, ур чадварын, хэргийн хөдөлгөөний удирдлага, эрх зүйн актын төсөл боловсруулах, бие даалтын ажил гэсэн 3 үндсэн чиглэлээр шалгалт өгч, 36 суралцагч шалгалтад тэнцсэн юм. Эдгээр төгссөн суралцагчдын хувьд шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу байдал бий болж байгаа юм.

Ийнхүү шүүхийн захиргааны хүний нөөцийг тасралтгүй мэргэшсэн ажилтнаар бүрдүүлэхэд чиглэсэн "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт" дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

 

Эх сурвалж: Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

x