2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-28°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
07:00
S29
-20°
08:00
S29
-21°
09:00
S26
-23°
10:00
S26
-23°
11:00
S26
-22°
12:00
S26
-21°
13:00
S26
-20°
14:00
S26
-19°
15:00
S30
-19°
16:00
S30
-20°
17:00
S30
-21°
18:00
S29
-22°

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn /2018.09.12/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:40 2019/10/17

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлууллаа.

Шүүхээс,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхээр нь хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ... өмгөөлөгч ... нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг тус тус харгалзан нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 09:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов хэмээн мэдээллээ.

10:32 2019/10/17

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ.

Гэм буруугийн шүүх хурал аравдугаар сарын 3-нд товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа билээ.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.8 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах

1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

x