2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
21:00
S29
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-19°
08:00
S31
-18°

МЭДЭГДЭЛ: Иргэн Норовын Алтанхуягт

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 10 сарын 17
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн Норовын Алтанхуягт

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн аливаа асуудлын талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх ёс суртахууны үүрэг хүлээдэг баймаар. Гэтэл
Монголын Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Та “Ачит Ихт” ХХК, түүний хувь нийлүүлэгчийн талаар удаа дараа илт гүтгэн гүжирдсэн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасаар байгааг эрс эсэргүүцэж байна.

“Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид дотор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүнтэй ураг төрлийн холбоотой хувь хүн, байгууллагын оролцоо эзэмшил байхгүй, ямар нэг хамааралгүй талаар өмнө нь Танд болон олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор мэдэгдсэн.

Гэвч Н.Алтанхуяг, Та 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Ачит Ихт” компанийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралтай мэтээр дахин огт үндэсгүй, бодит бус мэдээллийг улс төрийн зорилгоор тарааж, манай компанийн нэр хүндэд дахин халдлаа. Иймд өмнө нь 2018 оны 12 дугаар сард гаргасан мэдэгдлийнхээ дагуу иргэн Н.Алтанхуяг Таныг “Ачит Ихт” ХХК-ийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд халдаж, ор үндэсгүй, бодит бус мэдээллийг нийтэд түгээсэн гэж шүүхэд хандахаар болсноо үүгээр мэдэгдэж байна.

 

“АЧИТ ИХТ” ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x